Saturday, March 22, 2014

Сэтгэлээ чагнахуй-2

Сэтгэл өөрөө бас нэг эрхтэн гэдэг. Үнэхээр сэтгэл өвддөг, шархалдаг, бас эмчлэгддэг.

Миний сэтгэлийн эмчилгээ гэж үзээд байсан Л.Өлзийтөгсийн номын хувьд би эндүүрч байсан бололтой. Хадмуудтайгаа үүссэн зөрчлөө би тэр номын ачаар давж гарсан гэж бодож байсан маань биш байж. Тэр ном үнэхээр сайн ном, залуу хүн бүр уншууштай ном гэж үзсэн хэвээрээ байна. Харин миний асуудлыг шийдэгч нь миний найз байсныг би сая ухаарлаа. Хар багын, дотны найздаа долоон булчирхайгаа тоочиж нэг оройжин хөгжилдөж суусан юм. Тэр орой л миний хамаг гомдол цөхрөл, уур хилэн арилж ухаарал, шийдэл толгойд минь харван орсон болохыг анзаарлаа.

Хүний анд нөхөр хичнээн агуу, хичнээн үнэтэй вэ!

Нэг асуудал замхартал дараагийнх нь босоод ирдэг ямархан ч хорвоо юм бэ дээ. Тэр нь бас л өчүүхэн жаахан хумхын тоос шиг зүйл, гэхдээ л миний хэдэн ч алтан өдрийг бүүдийлгэж чадсан юм даа. Шалтгаан нь юу байсан гээч? Уйдах. Надад гэр бүл, ажил төрөл, хангалттай эд хөрөнгө, эрүүл мэнд байна, гэтэл бас уйдмааргүй байна гэнээ. Хүн яг яавал бүрэн аз жаргалтай байдаг юс бол оо? Үргэлж аз жаргалтай байх угаасаа боломжгүй. Гэхдээ л уйтгар гуниг, зовлон шаналгаа үнэхээр хэцүү юм аа. тэрийг мэдрэхгүй байхыг хичээх хэрэгтэй юу, эсвэл мэдэрсэн чигтээ өнгөрч арилахыг нь хүлээх учиртай юу?  Энэ бичлэгээ асуултаар дуусгаж орхиоп дараа үргэлжлүүлье. Хэт орой болсон байна, жаахан унтаад авъя.

1 comment:

  1. Өөрөө өөртөө коммент бичих хаашаа ч юм дээ. Тэхдээ яадийн бичнээ. Өдөр тутмын амьдралаас уйдах үе бий бий. Ялангуяа айлын эхнэр хүн, өөртөө цаг зав гаргаж байхгүй л бол удахаараа хэцүүдэж эхэлдэг шиг байгаан.
    Уйтгар, шаналалыг мэдрэхгүй байхыг буюу тэр байдлыг үүсгэж байгаа бодлоосоо зугтаах нь эхний арга, харин нэгэнт үүссэн тэр мэдрэмжээ үл тоох биш, харин арилгах арга замыг хайх хэрэгтэй гэж өнөөдрийн БИ бодож байна...

    ReplyDelete