Өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд сэтгэл санааны талбарт маань тохиолдсон нэгэн үйл явдлыг бичье. Хүн бүрийн амьдралд, сэтгэл санаанд өгсөх уруудах үе ээлжилж байдаг. Тэр жамаар хэсэг хугацаанд миний сэтгэл санаа(Сээгий гээд нэрлэчихвэл хөөрхөн юм биш үү ер нь) нэлээн өөдрөг, өндөрт ниссэн байдалтай байлаа.
Түүний шалтгаан нь өмнөө тавьсан зорилготой болж авсаных байв. Ямар нэг том зорилго, тэмүүлэл хэрэгтэй байгаагаа сүүлийн үед мэдрээд л байсан, тэрийгээ олчих шиг л боллоо. Нэг их сонирхолтой биш ч боломжийн цалинтай ажил, энгийн тогтуун аж амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг ч илүү их рүү тэмүүлж амьдрах хэрэгцээ надад мэдрэгдээд байлаа. Тиймээс амьдралын хэв маягийг маань хүссэнээр минь өөрчилж чадах, амьдралыг маань илүү баялаг болгож чадах, хүсэл сонирхлын маань дагуу, бас намайг хувь хүний хувьд ихээхэн хөгжүүлж чадах тийм ажил хийх санаа төрсөн юм.(Яг үнэндээ санаа нь эрт төрсөн хирнээ тэрийгээ зорилго болгон тавьж зүрхлэхгүй байсан юм)
Амьдралыг хөгжихгүйгээр, шат ахихгүйгээр өнгөрөөх нь утгагүй юм шиг. "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан..." гэж яруу найрагчид шүлэглэдэг л юм билээ. Гэхдээ тэд тэгж чадахгүй л байгаа биз дээ? Энгийн амьдрал сайхан ч мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй амьдрал утгагүй юм шиг ээ...
За тэгээд будаг нь ханхалсан, шинэхэн МӨРӨӨДӨЛ маань надад олон хоногийн эрч хүчийг харамгүй хайрлалаа. Өөрийн болохыг хүссэн "БИ"-дээ бараг л хүрчихсэн мэт санагдаж байлаа. "Дэлхийн дээвэр дээр гарсан мэт", "Ертөнц бүхэлдээ гарт багтсан мэт" тиймэрхүү мэдрэмжүүд байдаг даа... яг л тийм байлаа. Гэхдээ юм гэдэг ээлжтэй, өгсөж урууддаг жамынхаа дагуу эрч хүч маань суларч, өөрийгөө голдог гэх мэт өөдгүй муухай чанарууд маань хөвөөд гараад ирлээ. Бүх зүйл бүтэмжтэй, Сээгий маань өөдрөг сайхан байхад сул талууд маань нуурын ёроолд гүн шигдээд гаднаас харахад байхгүй мэт болдог аж. Харин ямар нэг эх сурвалжаас үүссэн эрч хүчний үйлдвэрлэл маань багасч, ажлын ачаалал зэргээс шалтгаалан бие сэтгэл ядраад ирэхийн цагт өнөөх гайхалууд маань хөвөөд гараад ирдэг юм байна. Шинэхэн МӨРӨӨДӨЛ маань бүр алга болчихоогүй, намайг өдөж сэргээсэн хэвээрээ байгаа ч анхны хүч чадал нь жаахан саарчихлаа. Бас олон хоногийн ядралааасаа болоод цоглог Азжаргал маань унжгар төлөв рүүгээ гялс яваад орчихлоо шүү. Одоо л яаралтай сөрөг арга хэмжээ авахгүй бол унжгар төлөвт удаан байвал улам гүнзгийрч, гүн унжгар төлөвт орчихдогоо мэдэх хойно доо. Тиймээс биеэ сайтар амрааж, Сээгийгээ сэргээх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлье байз!
Сээгий унжгар болоход нөлөөлдөг олон шалтгаануудын нэг ТОМ нь болох өөрийгөө голох, өөрийгөө сонирхолгүй хүн гэж боддог үзэл маань миний хамгийн том дайсан ч байж мэднэ. Насаараа л, ухаан орсон цагаасаа хойш энэнтэй тэмцлээ. Дорвитой ялалтад хүрч чадсан ч гэсэн бүрэн устгаж чадахгүй л байна, эсвэл бүрмөсөн устана гэж байдаггүй ч байж мэднэ.
Сээгий өндөрт гарсны бас нэг шалтгаан нь биеийн тамир байсийм байна шд, нээрээ. Эртнээс хүсэж байсан иогийн дасгалдаа явж эхэлсэн нь бас эрч хүч нэмэрлэсэн биз ээ. Одоо тэрийгээ үргэлжлүүлээд, биеэ сайн амраагаад, шинэ жилийн даашинзаа санаандаа хүртэл хийчихвэл Сээгий маань сэргээд ирнэ дөө. Бас шинэ МӨРӨӨДЛӨӨ цаашид ч хичээн дагана аа. "Мөрөөдөж л болж байвал биелэх боломжтой" гэсэн сайхан үгийг үргэлж санаж амьдарна аа! :-)
Tuesday, December 23, 2014
Tuesday, October 28, 2014
БИ гэж хэн бэ? ~эргэцүүлэл~
БИ гэж хэн бэ? Би бол ийм царай зүстэй, ийм зан чанаруудтай, ийм үзэл бодолтой хүн.
Гэтэл би зарим зан чанаруудаа жишээ нь өөрчилчихвөл өөр хүн болчих уу? "Хүн өөрийгөө олсон цагт өөр юуг ч гээдэггүй" гэсэн үг байдаг. Тэгээд бодохоор би өөрийгөө олно гэдэг нь юу гэсэн үг вэ? БИ гэдэг нь миний яг аль шинж, чанаруудын нэгдлийг хэлж байна вэ?
"Хүн төрөлхтөн хорвоо ертөнцийн бүхий л нууцыг тайлж чадах хирнээ ганцхан өөрийгөө л ойлгодоггүй. Тийм болохоор өөрийгөө ойлгохын төлөө, өөрийгөө олохын төлөө яв, амьдар. Өөрийгөө олох гэдгийг тодорхойлж хэлэхэд өөртөө илүү байгаагаа хасаж, дутуу байгаагаа нөхөх юм." гэсэн үгс оллоо. Тэгэхээр "Амьдралын утга учир нь өөрийгөө ОЛОХ бус өөрийгөө БИЙ БОЛГОХ явдал юм" (Life is not about FINDING yourself, life is about CREATING yourself - Bernard Shaw) гэсэн үг үнэн байх нь уу?
Яаж ч бодсон хүн өөрийгөө хөгжүүлж, сайн тал руу нь өөрчилж байх хэрэгтэй. Тэгэхээр БИ гэдэг хүнийг улам төгөлдөржүүлж, БҮТЭЭЖ байх шаардлагатай байх нь. Гэхдээ хувь хүний ҮНЭЛЭМЖ (VALUES) гэдэг зүйлээ л хадгалж үлдэх хэрэгтэй. Тэгэхээр хүн бол тэр хүний ҮНЭЛЭМЖ байх нь ээ?

Sunday, October 26, 2014
Гомдол
Хүн гомдоох муухай
Хүнд гомдох бүүр ч муухай...
"Хүнд гомдоно гэдэг чинь эцсийн эцэст өөрийгөө л зовоож байна гэсэн үг. Хүнд гомдох огт хэрэггүй."
Энэ үгийг олонтаа сонсож байсан хирнээ л заримдаа гомдол төрөх юмаа. Хүнд ямар ч хэрэггүй сэтгэл хөдлөл байдаггүй юм шигээ. Айдас, сэтгэл зовнил, эргэлзээ, гомдол аль аль нь заримдаа хэрэг болдог. Харин хэрэггүй үед нь бол хүн өөрөө удирдаж, дотроосоо хөөж гаргах ёстой байх.
Хүн дотны хүндээ л гомддог гэдэг. Хайртай дотно хүнийхээ ширүүн харц, хатуу үгэнд гомдох нь гомдоогчийн биш гомдогчийн буруу гэж үү? Би тэгж бодохгүй байна.
Мэдээж гомдоосон хүнийхээ байранд өөрийгөө тавьж үзэх, тэр хүнээ сайн ойлгохыг хичээх хэрэгтэй байх. Тэгээд ч нэмэргүй байвал яах ёстой бол? Гомдлоо бодоод шаналаад суулгүй өөр зүйлд анхаарлаа хандуулах л зөв арга бололтой. Үнэхээр нөгөө хүний буруу бол уучлал гуйхыг нь хүлээх хэрэгтэй, ор тас бүхнийг мартаад, тэр хүнийг өөгшүүлээд өнгөрч болохгүй дэг ээ. Харин тэр болтол өөр зүйлд, илүү өөдрөг, гэгээлэг, бүтээлч зүйлд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Аливаа сөрөг сэтгэл хөдлөлийг өөртөө хадгалаад л байх тусам улам өсөөд, хүндрээд байдаг юм билээ. Тиймээс сэтгэлд хэн нэгэн хүнд ачаа ачлаа гэхэд тэрийг тээж явах эсэх нь эзэн хүний л мэдэх хэрэг юм байна даа.
Өөрийнхөө дотроос асуултын хариултаа олоход тусалдаг блогтоо баярлалаа!

Monday, September 8, 2014
Галзуу хүний өдрийн тэмдэглэл
....Хүн болж төрөх нь ховорхон олдох их хувь заяа гэдэг. Гэсэн атал хүн хүнээ алж устгахдаа өчүүхэн ч тоохгүй байх нь бий. Ялангуяа дайн дажны үед "эрдэнэт хүний амь" ялааны амьнаас ялгаагүй болчихдог. Гэхдээ тэр амийг юуны төлөө өгч байгаа нь чухал. Эх орныхоо төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө зориулахад амиа хайрламгүй мэт. Энхийн цагт амьдарч байгаа миний хувьд өөрийн болон дотно нэгнийхээ амийг эрх чөлөөнийхөө төлөө өргөж чадах уу гэвэл хэлэхэд хэцүү. Магадгүй сэлгэлзүйн бэлтгэл хийсэн цагт зоригтой чадна гэж хэлж ч мэдэх юм.("Тунгалаг Тамир" сонсоод, бас нисэх буудал руу алхах замдаа таарсан олон хорхойг хараад төрсөн бодлууд)
.....Аз жаргалтай байхад маань ажлын байрны нөхцөл мэдээж нөлөөтэй. Нэг л мэдсэн чинь өрөөндөө ганцаараа эмэгтэй, бас ханиндаа хоолонд явах хүн олдохгүй болчихож. Нэг бодлын асуудалгүй мэт боловч, заримдаа ганцаардмаар ч юм шиг. Би өөрөө л нөхцөл байдлыг яаж харахаас хамаарах байх л даа.
.....Нөхрийн маань авч өгсөн, жил хагас найзалсан утсаа хаячлаа. Хаана хэний гарт, өөр утасны сэлбэг болох гээд байж байгаа бол доо. Хэрвээ дахин ашиглах гээд асаавал шууд мэдэх аппликэйшн суулгачихсан болохоор хүлээгээд л сууж байна даа. Ухаалаг утасгүй амьдрах аргагүй мэт санагдах. Гэтэл хэд хоног хуучин 3310 бариад явахад тархи амрах ч шиг.
.....Надад ямар нэг зорилго хэрэгтэй байна уу? Эсвэл ядаж тэр түргэн болоосой гэж хүсэн хүлээх үйл явдал. Тийм зүйлгүй бол өдөр хоног ямар ч утга учиргүй өнгөрөөд байх шиг. Өдөр тутам, хором бүрээ мэдэрч, амталж, аз жаргалыг түүнээс л олж авах хэрэгтэй гэж бодсон хирнээ хэрэгжүүлж чадахгүй л байна.
.....Би одоогийн ажлын байрандаа, энэ байгууллагад ажиллаж байгаадаа ямар их азтай хүн гэдгээ гүн ухаарах боллоо. Гадаадад цуг сурч байсан хүмүүсээ харсан ч, бусад байгууллагад, бусад ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг харсан ч тэр. Гэтэл энэ ажлаасаа болихыг хүсэх сэтгэл давхар надаас салдаггүй. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг энэ үү? Эсвэл надад яг тохирсон өөр ажил байгаа юм болов уу? Тэр нь миний сэтгэлд 100% нийцсэн байлаа гэхэд орлого нь санаанд хүрэх болов уу? Энэ асуултуудын хариуг мэдэхийн тулд яах ёстой юм болоо?
..... Хүсэхэд хясах... Тусдаа гарах гэсэн хүсэл маань хүсэх тусам холдох юм. Тэрийг хаяад хүүхэд хүсэж эхэлсэн чинь бас олон уул даваатай тулаад уналаа. Хүсэл биелэх томьёо ёрөөсөө л "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэсэн үгээр илэрхийлэгддэг л дээ. Би тэгэхээр хангалттай их хичээхгүй байна. Эсвэл хангалттай их сайн үйл хийхгүй байна. Нөгөө талаас, хүсэл бүхэн дорхноо биелээд байвал утгагүй. Бүх зүйл тэгш сайхан болох нь утгагүй. Жаргал зовлон тэнцвэртэй(balanced) байх ёстой. Хүүхэд ч өвдөөд, би ч өвдөөд байгаа нь ямар нэг учиртай л байгаа байх.
Ийм олон янзын бодол толгойд ээлжлэн эргэлдэнэ. Нэг хүн ингэж хэлсэн байна: "Чи таван минутын хугацаанд тархиндаа орж ирэх бодол бүрээ жагсаагаад бичих гээд оролдоорой л доо. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм байх вий. Бидний зовлонгийн нэг шалтгаан энэ. Хүүхэд аз жаргалтай байдгийн шалтгаан нь олон юм боддоггүйнх." Үнэхээр л олон юм бодсондоо ядарчих үе бий шүү.

Monday, August 18, 2014
Ойрдоо...
Жаахан сүртэй гарчиг өгчив үү дээ. Ойрын үед бодож санасан, ухаарсан, мэдэрсэн зүйлсээ л бичье гэж бодлоо.
Амьдралыг маань орвонгоор нь эргүүлж ч мэдэх нэг явдал сая боллоо. Тэр явдал надад өөртөө, одоогийн амьдралдаа дүгнэлт хийх боломжийг өглөө. Хүн өдөр болгон ийм үнэлгээ, дүгнэлт хийгээд байж чаддаггүй шүү дээ. Тэгээд би гэдэг хүн дараах дүгнэлтүүдийг гаргалаа:
1-рт: Нэгэн цагт олж аваад байсан өөртөө итгэлтэй, идэвхтэй байдлаа сэргээх хэрэгтэй юм байна. Өөртөө итгэлтэй байдал сэргэвэл ажлын бүтээмж дээшилнэ, сэтгэл санаа сэргэнэ, амьдрал илүү өнгөлөг, үр бүтээмж өндөртэй, дурсамжаар дүүрэн өнгөрөх болно.
2-рт: Өөрийгөө хөгжүүлэхэд илүү цаг гаргая. Хүний хөгжлийг байнга урагшилж байдаг галт тэрэгтэй зүйрлэвэл би нэг зогсоол дээрээ зогссоор байгаа, эсвэл маш удаан салганан явж байгаа юм байна. Амьдралыг харах өнцөг маань, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань тэр хирээр тэлэх, өсөх ёстой.
3-рт: "Хүүхдээ ямар хүн болгохыг хүснэ, өөрөө тэр хүнээ бол" гэдэг. Охиндоо бий болоосой гэсэн шинж чанаруудыг эхлээд өөртөө бий болгоё. Аймхай, зориг муутай, нүүрэмгий бус зэрэг зангуудыг нь өөрчлөх арга замуудыг судалъя. Хамгийн чухал нь магтаж, урам өгч байхаа мартахгүй байя.
4-рт: Агаар салхинд гарах, байгальтай ойртох боломж бүрийг ашиглаж байя. Ямар их эрч хүч, цэнэг өгдөгийг энэ зун л мэдэрлээ. Салхи хацрыг илбэх, нар дулаанаар ээх, модод шуугих, өвс цэцэг алаглан өнгөө гайхуулах бүрт би ямар аз жаргалтай байгаагаа мэдэрдэг болсон.

Thursday, June 19, 2014
Аяллаас төрсөн сэтгэгдэл
2 долоо хоног Тайланд улсад аялаад ирлээ.
Гэр бүлтэйгээ халуун орноор аялахсан гэсэн олон жилийн мөрөөдөл маань ингэж биелдэг юм байна. Амьдрал үнэхээр баян, бас гайхалтай юм. Хүний хүсэл мөрөөдөл үнэхээр биелдэг юм байна.
Гэхдээ хүсэл мөрөөдөл гэдэг зүйл бодит байдлаас хэзээд илүү амттай, илүү ер бусын байдаг ажээ. Амьдралын маань нэг том мөрөөдөл биелсэн атал яг төсөөлж байсан шиг ид шидийн мэдрэмж ховорхон төрж, төрсөн ч гэсэн бодит амьдралын аар саар асуудлуудтай холилдоод амт нь саарчихаад байлаа.
Нэг талаас хэвийн амьдралаасаа холдож, шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ мэдрэмжүүдээр хүрээлүүлж сэтгэлзүйн хувьд гайхалтай сайхан цэнэглэгдлээ. Нөгөө талаас боломжийг алдахгүйг хичээн цөөн хэдэн хоногтойгоо уралдан зүтгэснээс болж бие махбодийнхоо хэрийг хэтрүүлсэн бололтой. Эрүүл мэндийн асуудал, биеийн ядралыг эс тооцвол гайхалтай амралт боллоо.
Урьд нь Тайландад очихдоо хийж чадаагүй хэдэн зүйлээ амжуулав. Эмэгтэй хүн л болсон хойно улаа эргэж, мөнгөө дуустал дэлгүүрээр хэсэв. Олон сайхан дурсамж, олон сайхан гэрэл зурагтай л буцаж ирлээ дээ.
Наашаа ирэх өдөр болоход "Ингээд л буцах болчлоо гэж үү. Дахиад жаахан байхсан.." гэж өөрийн эрхгүй бодогдсон. Аажуу тайван, үзэж хармаар байгаа бүхнээ үзээд ирэхэд яг нэг сар хүрэлцэхээр санагдаж байв. Тэр тусмаа хүүхэдтэйгээ явсан тул салхинд туугдсан мэт яарч явах хэцүү байлаа.
Ирсэн хойноо Монголынхоо бараан, бухимдал дүүрэн амьдралыг хараад эрхгүй гуниг төрснийг нуух юун. Эх орон, элгэн саднаа санасан сэтгэлийг харийн дулаан агаар, хачин чамин зүйлс нь давж дараад болохгүй байлаа. Харин 3 дахь өдрөөс арай өөр байна шүү. Гэртээ байх тав тух, энгийн амьдралын тайван хэмнэл эрхгүй үгүйлэгдсэнийг мэдэрлээ. Бас харьд мэдрэгдэж байсан хачин таатай, сэргэг гоо мэдрэмж энд ирсэн хойно ч мэдрэгдээд байх нь таатай. Хэрвээ анзаарч чадвал Монголдоо ч тэр мэдрэмжийг олж мэдэрч болдог байх нь ээ янз нь. За ямар ч гэсэн орчноо өөрчилж шинэ соргогтой учирсны хүчинд элдэв зүйлийг бодож, амьдралдаа шинэлэг гэгээ тусгаж чадлаа.
Одоо харин наашаа ниссэн өдөр толгойд буусан нэг сонин бодлоо бичье.
Бидний амьдрал хэвэнд цутгасан юм шиг нэг л янзаараа урссаар байдаг. Тийм л байх ёстой гэж бид бат итгэсэн байдаг. Гэтэл амьдрал арай өөр байж болдгийг би сая мэдэрлээ. Байнга аялж амьдарна ч гэж юу байхав, гэхдээ хүн энэ богино амьдралаа яагаад өөрийн хүслээрээ, тааваараа өнгөрөөж болохгүй гэж? Барууныхны нэрлэдгээр jetsetter-ийн амьдралаар би бас яагаад амьдарч болохгүй гэж? Энэ баян тансаг амьдралд шунаж, эвдэрч байгаагийн шинж үү эсвэл сайн сайхан өөд тэмүүлж, эерэг өөрчлөлтийг хүссэн зөв тэмүүлэл үү?
Мэдээж аялж зугаалахад мөнгө хэрэгтэй, өндөр орлоготой байх хэрэгтэй. Өндөр орлогынхоо эх үүсвэрийг эхэлж олох хэрэгтэй. Эсвэл өдөр тутмын зардлаа багасгаж орлогоо зөв хуваарилах хэрэгтэй. Ер нь хүн гэдэг хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэвэл хүршгүй оргил, биелэшгүй зүйл үгүй гэдэг. Надад байгаа их нөөц бололцоог би мэдэрдэг хирнээ ашигладаггүй. Ийм сайхан амьдралын төлөө дотоод чадамжаа ухаж дайчлах нь хамгийн оновчтой шийдэл биш үү? Магадгүй энэ бодол миний аяллаас олж авсан хамгийн үнэтэй олз ч юм билүү??
Эцэст нь нэг ийм жагсаалт гаргахаар шийдлээ:
Гадаадад аялахдаа анхаарах зүйлс:
1. Биеэ сайн бэлдэх. Богино хугацаанд их зүйлийг амжуулахаа бодож хүчээ нөөцлөх, биеэ сайн амраасан байх.Очсон хойноо ч өвдөхгүйг хичээж биедээ хямгатай байх. Өөртөө тохиолдож болзошгүй өвчнүүдэд эм бэлдэж авч явах.
2. Явах газруудаа сайн судлах. Сая мэддэг газар луугаа явж байгаадаа найдаад, бас нутгийн танидаг хүмүүст найдаад зарим зүйлсийг дутуу үзсэндээ харамсал төрөөд байна. Үзэж харахаа л дутуу орхиж болдоггүй юм байна, эд барааг бол дутуу авсан ч дараа нь хүнд захиад ч болов авчихна шүү дээ.
3.
.
.
.(бодож байгаад дараа гүйцээнээ)

Wednesday, April 30, 2014
Сэтгэл гэж юу юм бол?
"Хүн бол сэтгэлийн амьтан" гэж ярьдаг. БИЕ, СЭТГЭЛ САНАА хоёр салшгүй холбоотой байдаг. СЭТГЭЛ нь өвдөхөд БИЕ нь дагаж өвддөг, харин БИЕ өвдөх бүрт СЭТГЭЛ өвдөөд байдаггүй. Бас БИЕийн зовлонгоос СЭТГЭЛийн зовлон хэцүү гэж ярьдаг--------> Энэ бүхнээс дүгнэхэд СЭТГЭЛ гээч нь БИЕнээсээ илүү чухал зүйл болох гээд байнаа даа?
Ер нь СЭТГЭЛ гэж яг юу юм бол оо? Хүн бүр л өөр өөрөөр тодорхойлох байх. Би жаахан шашны өнцгөөс харсан тайлбар олчихоод байгаа. Хүн махан бие, сүнсэн бие гэж 2 биетэй байдаг гэдэгт би итгэдэг. Махан бие нь үхэхэд сүнсэн бие нь там, диваажингийн аль нэгэн рүү явах юмуу дахин өөр биед орж шинэ төрлөө олдог гэдэгт ч итгэдэг. Энэ тайлбар нь хэдийгээр шашны мухар сүсэг гэж зарим хүнд харагдаж болох ч шинжлэх ухаан ямар ч байсан сүнс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа шүү дээ.
Тэгээд энэ өнцгөөс нь харахаар СЭТГЭЛ гэдэг нь хүний СҮНСэн биеийн нэг хэсэг бөгөөд түүний цээжин хэсэгт оршиж байдаг гэж нэг эх сурвалжаас уншлаа. Үнэхээр тийм бол СЭТГЭЛ нь СҮНС-ний нэг эрхтэн гэж хэлж болох нь. СҮНСэн биений маань зүрх нь ч байж болох юм.
Үргэлжлэл бий...

Subscribe to:
Posts (Atom)