Tuesday, December 24, 2013

Ухаарал

Өмнөх бичлэгээсээ хойш өөртөө олж нээсэн нэг зүйлээ бичмээр санагдаад болдоггүй ээ.

Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол сэтгэл хөдлөл ихтэй, санаагаар унах нь ч тайвшрах нь ч амархан юм гэдэг. Тэр дундаа загасны ордонд төрсөн болоод тэр үү, миний хувийн онцлог ч юм уу, би онцгой сэтгэлээр унамтгай хүн юм шиг надад санагддаг байлаа. Гэхдээ сайн ажаад байхнаа, хүн бүр л янз бүрийн шалтгаанаар тийм байдалд орж л байдаг, тэр байдлаасаа гарч, өөрийнхөө сэтгэл санааг хэр жолоодож сурсанаас л бүх зүйл хамаардаг бололтой юмаа. Би энэ талаар нэлээн юм уншиж, ойлголттой болоодохсон байсан ч эргээд сурсанаа мартах гэж ажил бас байх юмаа...

Стрессийн талаар урьд өмнө нь их л уншиж байлаа. Стрессээ зайлуулах аргуудыг ч их сурч, хэрэгжүүлдэг байсан атлаа сая бас л гэнэдсэн байх юм. Стрессийг тайлах хамгийн эхний бөгөөд чухал алхам бол стрессийг үүсгэж байгаа шалтгааныг олох явдал гэж мэдсэн хирнээ тэр шалтгаанаа олж чадахгүй байх тохиолдол байдаг юм байна. Өмнөх бичлэгийг бичихэд яг тэр төөрөгдлийн үе дээрээ явж байлаа. Шалтгаанаа өөрөө олохгүй байвал бусдын дэмжлэгийг аваад ч болсон олох л хэрэгтэй юм байна шүү хүмүүсээ. Миний хувьд шалтгаанаа олж мэдэнгүүт л зайлуулах аргаа олоод авсан. Одоо сэтгэл хөнгөрөөд хичнээн сайхан байна гээч!

Биеийн зовлонгоос сэтгэлийн зовлон хэцүү гэдэг. Сэтгэлээ бие шигээ хайрлаж, анхаарч, тэжээж байя бүгдээрээ.

No comments:

Post a Comment